Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг өнөөдөр хүлээн авч уулзжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын талд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан 5-11 насны хүүхдийн вакцин нийлүүлэх хүсэлтийг энэ оны 1 дүгээр сард тавьж байсан юм. АНУ-ын Засгийн газар, КОВАКС хөтөлбөрийн шугамаар манай улсад "Пфайзер" вакцины нэг сая тун нийлүүлэхээр болсныг Элчин сайд Майкл Клечески уулзалтын үеэр мэдэгдсэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески нар түүнчлэн уулзалтын үеэр гадаадын хөрөнгө оруулалт болон олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зиаа. Наадуултайгаа ингэж хамаагүй уулзаад байж ч болку дээ?! Орос,Хитад руу зэрэг дайр!! Бид бүхнээр хангана л гэж сумлана шүү дээ.