Монгол улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг сонсох үеэр "Өрийн удирдлага-2019-2022" стратегийн баримт бичгийн хэрэгжилттэй танилцлаа. Монгол улсын гадаад өр 2011 онд 9.7 тэрбум ам.доллар байсан бол 2022 оны байдлаар 33.3 тэрбум ам.доллар болж нэмэгджээ. Үүнд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцгойлон хэлэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-"Өрийн удирдлага-2019-2022" стратегийн баримт бичгийн хэрэгжилттэй танилцлаа. Зарим гишүүдийн хэлсэн үгийг бусад нь анхаарсангүй. "Өрийн дэргэд сонгууль бол 20 дугаар асуудал шүү" гэж Ц.Сандаг-Очир гишүүн хэллээ. "Энэ бол эх орны аюулгүй байдалтай холбоотой" гэж Ц.Даваасүрэн гишүүн хэллээ. Өрөнд баригдсан хүн өтөнд баригдсан ямаатай адил гэдэг.
Эх орноо бүрэн бүтэн хойч үедээ үлдээх үү гэдэг өртэй шууд холбоотой болоод байна. Халамжийг хавтгайруулалгүйгээр зорилтот бүлэгт нь хүргэхгүйгээс эдийн засгаа татаж унагаж болохгүй ээ. Сошиал дээрээс хэдэн лайк авахын тулд биш ирээдүйгээ бодъё оо. Иймээс УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэг дүгнэлт гаргаж, Засгийн газарт тодорхой чиглэл өгөх ёстой.
Монгол улсын гадаад өр 2011 онд 9.7 тэрбум ам.доллар байсан бол 2022 оны байдлаар 33.3 тэрбум ам.доллар болж нэмэгдээд байна. Энэ их өрийг бид дотоодын зах зээлээс төлнө. Монголбанк доллар хэвлэхгүй. Валютын нөөцөөрөө төлнө. МИАТ доллар хэвлэхгүй. Дотоодын зах зээлээс төлнө. Өрөндөө анхаарахгүй бол болохгүй байна шүү гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.