СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-05-19

М.Тулгат: Монгол Улс Х.Баттулга гэдэг нэг эрх хүүхэдтэй болчихлоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Ардчилсан намын 4/11 ээлжит мэдээлэл Төрийн ордонд өнөөдөр боллоо. Хурлын үеэр Ардчилсан намын нэр барьсан хууль бус этгээдүүд Улсын дээд шүүхэд нөлөөлөх гэж оролдож байна хэмээв. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: 

-Маргааш буюу тавдугаар сарын 20-ны өдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд өөрийгөө Ардчилсан намын дарга гээд яваад байгаа хэсэг бүлэг хүн нөлөө үзүүлэх гэж байна. Тиймээс АН-ын удирдлагын зөвлөл энэхүү мэдээллийг хийж байна.

Тэр хүн “хаан” байх үеэсээ шүүх рүү дайрсан, түүний Тамгын газрын дарга байсан нэг нөхөр бий. УИХ-ын даргын дүрээсээ одоо болтол гарахгүй яваад байгаа. Энэ хоёр хүн үргэлж хараат бусаар ажиллах ёстой шүүх эрх мэдлийн дархлааг үгүй хийх гэж оролдож байсан.

Үүнээс гадна манай хэдэн гишүүн өчигдөр хуулийн төсөл өргөн барьсан. Хуулийн сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан ч хууль гэдэг нь нийтлэг ашиг сонирхлыг илтгэнэ гэдгийг мэддэг. Гэтэл УИХ-ын гишүүд маань нэг хүнд албан тушаал бий болгохын тулд хуулийн төсөл өргөн барьж байгаа нь инээдтэй байна. Ийм хуулийг Улсын их хурал хэлэлцээд сууна гэж байхгүй. Энэ хүмүүст хуулийн ямар ч мэдлэггүй хүмүүс зөвлөөд байна. Эсвэл үнэт зүйл, зарчимгүй, эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүсийн үйлдэл гэж харж байна.

Энэ хүнтэй холбоотой хууль шүүхийн байгууллагын асуудал маш их байгаа. Үүнийг эхлээд цэгцэл гэж хэлмээр байна гэв. 

АН-ын сонгосон дарга М.Тулгат:

-Миний бие сонгогдсон боловч бүртгэгдээгүй дарга гэдэг урт гуншинтай явж байгаа. Нэг нөхөр өөрийгөө АН-ын даргаар сонгогдсон гээд бүртгүүлэх гээд яваад байгаа. Өнөөдөр Халтмаагийн Баттулга гэдэг хүнийг АН-ын даргаар бүртгэх хуулийн ямар ч боломж байхгүй.  хэмээв.  

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

-Улсын дээд шүүх гуравдугаар сарын 30-нд АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн. Бид энэ дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хууль өргөн барьсан. Энэ бол албан тушаал булаалдсан явдал. Би бүлгийн гишүүдийнхээ өмнөөс ард түмнээсээ уучлал гуйж байна. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ард түмэн
1 жилийн өмнө
150.129.142.215

Харин ард түмэн эрх хүүхдээ дэмжээд байхын

Батаа
1 жилийн өмнө
66.181.161.13

Баттулгыг гишүүд нь дэмжээд байхад та хэд цагийн гарз бусуу. Эсвэл албаар үймүүлээд байдаг юм уу

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.46

Zalaa zailaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.