Хотын дарга Д.Сумъяабазар өчигдөр “Улаанбаатар смарт карт” компанийн картыг хэрэглээнээс хасах талаар мэдээлэл хийсэн. Уг мэдэгдэлтэй холбоотойгоор "Улаанбаатар смарт карт" ХХК-аас хариу мэдэгдэл хийлээ.
“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга н.Мөнхболд:
-"Улаанбаатар смарт карт” ХХК долоо дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн төсөвт өссөн дүнгээр нийт 212 тэрбум орчим төгрөгийн хэмнэлтийг бий болгосон. Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн санхүүжилт нь өссөн, дата мэдээлэл нь БНСУ-д байдаг. Аудит шалгалт хийх боломжгүй гэдэг ташаа мэдээллийг олон нийтэд хүргэсэн.
Нийтийн тээврийн салбарын санхүүгийн тогтолцоо гурван хэсгээс бүрддэг. Шугамын орлого буюу картаар төлсөн төлбөр. Хөнгөлөлттэй зорчигчдын нөхөн олговор. Зардлын санхүүжилт буюу орлого зарлагын зөрүү санхүүжилт гэсэн гурван хэсгээс бүтдэг. Зардлын санхүүжилт “Улаанбаатар смарт карт” компанийн санхүүгээр огт дамжихгүйгээр автобус компаниудад тус орлого хуваарилагддаг. Зардлын санхүүжилт 2016 онд 53,7 тэрбум байсан бол 2021 онд 106,6 тэрбум болж өссөн. 2017 онд нийтийн тээвэр картын хэрэглээнд бүрэн шилжсэн байгаа. Шилжсэнээс хойш жолооч гар дээрээ бэлэн мөнгө авах, автобус компаниуд шугамын орлого төвлөрүүлэхэд хариуцлага байхгүй болсон. Бэлэн мөнгө гар дээр авч байгаа хяналт шалгалт сул. Ийм шалтгаанууд зардлын санхүүжилт өсөхөд нөлөөлсөн.
Мөн жолооч нарын ажлын гүйцэтгэлийг тооцохдоо машин цаг буюу тойрог хийж байгаа шалгаврыг хангасан тохиолдолд санхүүжилт олгох ёстой гэж журамд заасан байдаг. Гэтэл зөвхөн үйлчилгээнд гараад зам дээр явсан цагийг нь үндэслэж олгоод байгаа учраас зардлын санхүүжилт мөн өссөн. Өвлийн цагаар иргэдээс нийтийн тээвэр ирэхгүй байна гэх гомдол ирдэг. Журамд зааснаар явсан тойргийг шалгахгүй байгаа учир тэр автобус ирэхгүй нь тодорхой. Зардал нь зардлаараа гарж байгаа хэр нь гүйцэтгэл нь дутуу байгаа нь асуудал болж байна.
Манайд бүрдсэн дата мэдээлэл дээр үндэслээд оновчтой хүртээмжтэй нийтийн тээврийг төлөвлөх саналуудыг удаа дараа нийслэлд тавьсан ч мэдээллээ өгдөггүй гэх ташаа мэдээлэл гаргасан. Бид бүхий л талаар хамтрахад бэлэн.
Мөн аудит шалгалт удаа дараа хийсэн. Тус шалгалтаар манай компаниас ноцтой зөрчил илрээгүй гэх дүгнэлт гарсан. АТГ-аас шалгалт хийгээд зөрчил илрээгүй байдаг. Бид дахин аудитын шалгалтаар ороход бэлэн байна.
Манай компанийн хөгжүүлсэн систем нийслэл хотын бодлого, онцлогт тааруулсан цорын ганц систем. Төлбөр тооцоо, дата мэдээллээ БНСУ-д өгдөг гэх мэдээлэл ташаа мэдээлэл гэдгийг хэлмээр байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв.карт сайн өгөөжтэй
Зүгээр жирийн нэг Монгол компани хийчих юмыг smart solongis гэж мөнгө угаах хэрэгүй
Монгол компаниараа хийлгэе. Зорчигчид өөрсдөө маш хариуцлагагүй картаа цэнэглэдэггүй уншуулчихаад л үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэхэд л шууд яваад орчихдог. Жолооч нэгэнт л ажилаа хийж байгаа юм чинь хариуцлагагүй зорчигчоос мөнгө авах нь зөв.
Жолооч нар бэлэн мөнгө аваад л, залхуу новшнууд нь карт аваад цэнэглүүлчихгүй бэлнээр өгөөд л. Ийм байхад яаж ашигтай байх вэ. Ихэнх жолооч нар хулгайч шүү дээ
зүгээр л картаар бол 400 төгрөг бэлнээр 500 төгрөгөөр зорчдог болгочихооч. 200 төгрөгийн зөрүү илт мэдэгдэх ч тэр зөрүүн дээр ард иргэд бүгд картаар зорчдог болно тгд жолооч энээ тр гх юмгүй амар болно ш дээ
100 төгрөгийн зөрүү. тоогоо буруу даржээ