УИХ дахь олонхын бүлгийн гишүүдийн дийлэнхийн саналаар бүлгийн дарга Б.Ганбатыг огцруулсан. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын тухай хуульд энэ талаар нарийн зааж өгөөгүй тул хэлэлцэх боломжгүй" хэмээн цааргалсан.
Үүнтэй холбогдуулж УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн олонхын гаргасан шийдвэрийг УИХ, тэр тусмаа УИХ-ын дарга биелүүлэхгүй байгаа учир бид УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах /ганцхан өгүүлбэр өөрчилсөн/ хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн бариад гарч ирлээ. Энэхүү хуулийг УИХ-ын чуулганы ирэх долоо хоногийн хуралдаанаар яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэхийг хүсэж байна.
Бид энэ асуудлаар өмнө нь УИХ-ын даргад хандахад "УИХ-ын тухай хуульд нарийн зохицуулсан заалт байхгүй байна" хэмээсэн.
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт орсноор УИХ дахь бүлгийн даргыг солих асуудал тодорхой болох болно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ene balai deeremchin dorligjaviin gar hul bolson hazgai helt AN iig bas ih uimuuleh yum aa???