СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Татварын хэлтсийн дарга ажилтнууддаа олгосон урамшууллаа буцаан авч завшсан уу

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийгөө шагнасан, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Тус хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ж.Гансүх гэх эмэгтэй удирдлага дороо ажиллаж байсан албан тушаалтнуудтай хамт уг хэрэгт холбогдсон байна. Тодруулбал, дээрх эмэгтэй болон тус хэлтсийн Захиргааны тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Булганчимэг нар нь АТГ-ынхны шалгалтаар тогтоогджээ.

Тэд 2018 оны арванхоёрдугаар сарын 20-нд А/90 дугаартай “Шагнал урамшуулал олгох тухай” тушаал гаргаж, дэд даргын үүрэг гүйцэтгэгч Б.Золтуяа, Захиргааны тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч, өдгөө Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст ажиллаж буй Д.Булганчимэг, Хувь хүний татварын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ю.Лувсанцэрэн нарт тус бүр 20 сая төгрөгийн урамшуулал олгосон аж.

Мөн үйлчлэгч П.Оюунцэцэг, орон тооны бус байцаагч М.Цэрэнчимэд, Х.Алтанбагана, И.Өлзиймаа, С.Сүглэгмаа, Т.Төмөрбаатар, Э.Ариунсанаа, татвар хураагч З.Сүхбаяр, Эрсдэл, статистикийн тасгийн компьютерын инженер А.Нармандах нарт тус бүр гурван сая, татвар хураагч Н.Энхмаа, Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэхүү, Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Батсүх, Эрсдэл, статистикийн тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч А.Батжаргал, Татварын орлогын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сүрэнтамжид нарт тус бүр дөрвөн сая төгрөгийн урамшуулал хэмээн өгчээ.

Улмаар Ю.Лувсанцэрэнгээс 15 сая, П.Оюунцэцэг, М.Цэрэнчимэд, Х.Алтанбагана, З.Сүхбаяр, И.Өлзиймаа, С.Сүглэгмаа, Т.Төмөрбаатар, Э.Ариунсанаа, Н.Нармандах нараас тус бүрээс нь 2.5 сая, Н.Энхмаагаас 3.4 сая, Ц.Эрдэнэхүү, Б.Батсүх нараас тус тусаас нь 2.7 сая, А.Батжаргал, Г.Сүрэнтамчид нараас байна. Үүнээсээ зургаан саяыг нь шинэ жилдээ зарцуулж, 12.5 саяар нь Ю.Лувсанцэрэн, Ц.Эрдэнэхүү, Б.Батсүх, А.Батжаргал, Г.Сүрэнтамжид нарыг шагнан, аж.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийнхэн байсхийгээд л эрүүгийн хэрэгт холбогддог. Дээрх даргаас өмнө тус хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан, дээрх урамшууллаас дөрвөн саяыг хүртсэн Б.Батсүх тэргүүтэн 2020 онд АТГ-ынханд шалгуулсан билээ. Тэрбээр найз Н.Хүрэлбаатартайгаа хамтран 2020 оны нэгдүгээр сард “Сохомон” ХХК-ийн нягтлан бодогч С.Жавхлангаас тав, мөн оны хоёрдугаар сард “Best shoes” ХХК-ийн захирал Б.Түвдэнням, нягтлан бодогч Л.Хишигдэлгэр нараас 30.6, “Шилдэг шилтгээн” ХХК-ийн нягтлан бодогч Н.Одгэрэлээс 35 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм. . Түүнчлэн Б.Батсүх нь Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Сонгон шалгаруулалтын газрын шалгалтын цахим систем хариуцсан референт М.Алтанбаганад хахууль өгснийг АТГ-ын мөрдөгчид шалгалтаараа тогтоосон байдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.57

Татварын Ерөнхий Газарын, газар хэлтсийн дарга нар болох Нэргүй, Орхон бичүүлээд байгаа дарга нар багахан шиг ажилчдаараа оролдоорой. Та нарын ч бүх бузар булайг мэднэ шүү!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.