СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ, Украины энхийн хэлэлцээ зогссон гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Одоогийн байдлаар ОХУ, Украины төлөөлөгчдийн хооронд ямар ч хэлэлцээ өрнөхгүй байгаа бөгөөд Киев энхийн хэлэлцээрийг зогсоосон гэж Оросын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко мэдэгдсэн байна.

Тэрээр "ТАСС" агентлагийн асуултад хариулахдаа "Энхийн хэлэлцээ үргэлжлэхгүй байгаа. Үнэн хэрэгтээ Украины тал хэлэлцээрийн үйл явцыг зогсоосон" гэжээ. Түүнчлэн болохыг ноён Руденко дурдсан юм.

Үүнээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистотой утсаар ярихдаа "Украины тал үр дүнтэй яриа хэлэлцээ хийх сонирхолгүй байгаа учир Москва-Киевийн энхийн хэлэлцээ түр зогссон" гэж хэлсэн байна.

Эх сурвалж: ТАСС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.