СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-05-18

Монгол Улсын Ерөнхийлөгч “Тужийн нарс”-нд шинэхэн тарьцуудыг суулгав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ өнөөдөр хүний гараар бүтсэн ногоон гайхамшиг “Тужийн нарс”-нд шинэхэн тарьцуудыг суулган өөрийн хувь нэмрээ орууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймагт энэ сарын 16, 17-ны өдрүүдэд ажиллалаа. Ажлын айлчлалын эхний өдрөө төрийн тэргүүн тус аймгийн Мандал, Баянгол сумдад ажилласан бол өчигдөр /2022.05.18/ Ерөө сумын “Доолт” ХХК-ийн тариалалтын талбайд очиж хаврын тариалалтын үйл явцтай танилцаж, тариаланчдын төлөөлөлтэй уулзан санал хүсэлтийг нь сонсож, өөрийн байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж тариалангийн бүс нутагт тулгамдаж байгаа асуудал болоод "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймаг нийлүүлэгч аймаг болох боломж, давуу талуудыг төрийн тэргүүнд танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч "Бид үйлдвэрлэгч, бүтээгч улс болох ёстой. Хүнсний хэрэглээгээ дотооддоо бүрэн хангаж чаддаг байх учиртай. Монгол Улсыг хүнсээр хангахад гол үүрэгтэй аймаг бол Сэлэнгэ" гэдгийг уулзалтын үеэр онцлон хэлсэн.

Ерөө суманд ажиллах үеэрээ төрийн тэргүүн тариалангийн талбайг хамгаалах ойн зурвас байгуулах ажилд гар бие оролцож, улиас, бургас, нарс модыг ойн ангийнхантай хамтран тарилаа. 

Тариалангийн бүс нутагт тулгамддаг гол асуудлуудын нэг нь тарилангийн талбайг хамгаалах, хашаажуулах бөгөөд Сэлэнгэ аймгийн зарим аж ахуйн нэгжүүд байгальд ээлтэй эко байдлыг чухалчлан ойн зурвас байгуулж эхлээд байгаа юм. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.