СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-18

ӨНӨӨДӨР: Өрхийн эмч нар “XXI зуунд мэргэшсэн өрхийн эмч олдох уу” сэдвээр мэдээлэл хийнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Өнөөдөр /2022.05.18/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.

9:00 цагт 

- Монголын хуульчдын холбооноос 75050801, 75050802, 75050803 дугаарын утсаар хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгнө.

- Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10.00 цагт Төрийн ордонд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ний үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсоно.

11:00 цагт 

- МҮЭХ-ны байранд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас эрчим хүчний нүүрсний үнийн  асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99082136, 94949454

- "Монгол ньюс" мэдээллийн төвд Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос “XXI зуунд мэргэшсэн өрхийн эмч олдох уу” сэдвээр мэдээлнэ.

- Төрийн ордонд Төсвийн байнгын хороо хуралдаж Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ.

11:40 цагт Монголын үндэсний музейн гадна талбайд Олон улсын музейн өдрийн нээлтийн ёслол болно.

12.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг 2022” олон улсын уралдаан зохион байгуулах талаар хэвлэлийн хурал хийнэ.

14:00 цагт 

- Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн гадна тус сургуулийн захирал ажилтнуудаа үүрэгт ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн талаар багш нар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99453469

- Төрийн ордонд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.