СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-17

🔴 LIVE: “Төрийн тахилгат Ноён уулын түүх, соёл” эрдэм шинжилгээний хурал боллоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсад төрийн тахилгат уул 12 байдаг бөгөөд үүний нэг болох Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог.Төрийн тахилгат Ноён уулын түүх, соёл” эрдэм шинжилгээний хурал Сэлэнгэ аймгийн Мандал суманд энэ сарын 14-нд боллоо. Хурлаар Төрийн тахилгат Ноён уулын түүх, газар зүйн онцлог, тайлга тахилга үйлдэж байсан түүхэн уламжлал биет бус эх сурвалжийн мэдээ, хээрийн судалгааны үр дүнгийн талаар хэлэлцсэн байна. Тус хурлаас гарсан шийдвэр, иргэдийн саналыг нэгтгэн Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлах юм. Үүний дараа тодорхой нарийвчилсан судалгаа, хуралд оролцсон эрдэмтэдийн зөвлөмж дээр үндэслэн Ноёр уулыг тайх ёслолыг хэзээ, хэрхэн хийх нь тодорхой гэж албаныхан мэдэгдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 81 дүгээр зарлигаар Монголын Тулгар төр Хүннү гүрэн байгуулсны 2230 жилийн ойг тохиолдуулан Ноён уулыг төрийн тахилгатай болгожээ. 

Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Ph.D Д.Бум-Очир: 

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар, бодлогын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төрийн тахилгатай 12 хайрхнаа нэг бүрчлэн судалъя. Ингэхийн тул Ерөнхийлөгчийн тамгын газраас 12 судалгааны баг гаргасан. Цаашдаа төрийн тахилгатай уулаа тайх журамд өөрчлөлт оруулбал яасын бэ.Энэ уул хайрхдууд бүгд өөр өөрийн онцлогтой. Өөр өөрийн гэсэн эзэн савдагтай. Мөн өөр өөрийн өргөл, жаягтай. Бүгд ижил зүйл өргөдөггүй. Иймээс энэ бүгдийн нарийн олон утга учир, ёс жаягийг нь гаргахгүйгээр тахиж болохгүй. Үүнийг цэгцлэх хүрээнд 12 судалгааны баг ажиллаж байна. Яг энэ . Төрийн тахилгатай Ноён уулын түүх, домог зүйлийн талаар нутгийн иргэд болоод энэ талаар мэдээлэлтэй байгаа эрдэмтэн мэргэдийг өргөн оролцуулахыг хичээсэн. Аливаа хийж байгаа зүйл шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаатай байх ёстой. Үүний нэг илрэл нь яах аргагүй өнөөдрийн хийж байгаа эрдэм шинжилгээний хурал юм.

Энэ хурлаас тодорхой хэмжээний зөвлөмж гарна. Үүнийг Ерөнхийлөгчийн тамгын газар дангаараа шийдэхгүй. Эрдэмтэн судлаачдынхаа материал дээр тулгуурлан, түүнээс гарсан санал зөвлөмж дээр үндэслэн улс төрийн бодлого, шийдвэрээ гаргах учиртай. Ноён уултай холбоотой маш олон эргэлзээ, маргаан байдаг. Нөгөө талаар орон нутагт нь ирж энэ хурлыг хийж байгаагийн ач холбогдол бол шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх, ямар уул хайрхныг тахиад байгаа юм. Ямар учир утгатай юм гэдгийг ойлгуулахад оршиж байгаа.

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа:

- Сэлэнгэ аймагт оршдог Ноён уул маань Монгол Улсын түүхэн дурсгалт томоохон газруудын нэг. 2020 онд УИХ-аас дархан цаазтай болгосон тухай тогтоол гаргасан. Мөн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ноён уулыг төрийн тахилгат уул болгосон шийдвэр гарсан. Ер нь аль ч талаасаа харсан Ноён уулын олон жилийн турш судлагдаж байгаа булш бунхнууд, хүннүгийн түүх, соёлын дурсгал гэдэг хөдөлшгүй юм. Энэхүү түүхэн дурсгалыг 1912 онд анх санамсаргүй байдлаар олж нээсэн гэж ярьдаг юм байна лээ. Тэгээд 1924 онд Оросын ШУА-иас анхны малталтыг хийсэн түүхтэй байдаг. Бид түүхийн тахилгат уулаа хараа хяналтдаа авч, түүхийг нарийвчлан судлах хэрэгтэй болж байна. Өнөөдрийн эрдэм шинжилгээний илтгэлүүд маш сонирхолтой болж байна. Эрдэмтэд маань маш олон талаас нь ярьж байна. Энэ их уулаа тахих ажлын бэлтгэл болгож энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа. Энэ талаар сонирхон судалдаг олон эрдэмтэн, докторууд хүрэлцэн ирсэн байна.

Тэнгэр үзэлтний Мөнх тэнгэр” нэгдсэн хороо НҮТББ-ын тэргүүн доктор Ph.D Б.Галаарид:

-Би "Төрийн тахилгат Ноён уул монголчуудын түүх, уламжлалт соёлын үнэт өвийг хадгалсан газар болох нь” сэдвээр илтгэл тавьсан. . Мөн өмнөх 11 хайрхныг буддын зан үйлээр хийсэн байдаг. Энэ удаа Ноён уулыг язгуурын бөөгийн зан үйлээр тайх саналтай байна гэлээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.