СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-05-17

Төрийн ордонд "пүүзтэй орж болно"

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Төрийн ордны үйл ажиллагаатай танилцахаар нэвтэрч буй хүмүүст албаны хувцастай ирэх шаардлага тавьснаар тал нь шахуу буцаж байна гэсэн шүүмжлэл цахим орчинд хүчтэй өрнөсөн.

УИХ-ын дарга Г.Занданшатар олон нийтийн шүүмжлэлийг "хүлээн авчээ". Тэрбээр өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Энэ уулзалтаар ардчилсан нийгэмд төр иргэддээ нээлттэй байх нь зүй ёсны хэрэг гэдгийг онцлоод, Төрийн ордныг олон нийтэд нээлттэй  болгох журмыг боловсруулж танилцуулахыг үүрэг чиглэл болголоо.

Энэ хүрээнд:

1. Төрийн ордонтой танилцах, Төрийн ордонд нэвтрэхэд иргэдийн хувцасны стандартыг аль болох хөнгөвчлөх, иргэдэд хүндрэл бэрхшээлгүй  байхаар зохицуулалт хийх;

2. Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгох;

3. Төрийн ордны урд шат буюу Эзэн Чингис хааны хөшөөний хэсэгт иргэд чөлөөтэй нэвтэрч, фото зураг авахуулах зэрэг асуудлуудыг зохицуулах нь зүйтэй гэж үзэв.

Эдгээр зохицуулалтыг тусгасан журам, тогтоолын төслийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ санаачлан боловсруулж, өргөн мэдүүлэхээр тогтов.

Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Э.Түвшинжаргал, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Төрийн тусгай хамгаалалтын газрын дэд дарга, хурандаа Д.Тэмүүлэн, Төрийн тусгай хамгаалалтын газрын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Д.Тулга, Төрийн ордны хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа А.Түмэнбаяр нар оролцов.

Ингэснээр өмнө нь тавигдаж байсан шаардлагууд /пүүз болон чөлөөт хувцас/ байхгүй болсон гэж УИХ-ын даргын ажлын албаны дэргэдэх "Парламент, сурталчилгааны алба"-ны дарга Л.Нинжжамц мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

K.Dongio
1 жилийн өмнө
103.212.116.99

Er ni bol tenegtej l baina daa.Hundetgel , yos juram gej baih l uchirtai.

Зочин
1 жилийн өмнө
103.212.116.99

Er ni bol tenegtej l baina daa.Hundetgel , yos juram gej baih l uchirtai.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.