СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэхийг энэ сарын 20-нд шийдвэрлэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Монгол Улсын дээд шүүх /УДШ/-ийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр товлогджээ.

Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ардчилсан намын хүсэлтийг хэлэлцэхээр болсон байна. 

Дэлгэрэнгүй өгүүлвээс, Монгол улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг дөрөвдүгээр сарын 13-нд АН-ын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Хүргүүлэх үед, Ерөнхийлөгч асан Х.Баттулга: 

-УДШ-ийн 38-р тогтоол, АН дүрмийн дагуу дарга нь тодорсон. Бүртгэх эсэх нь Дээд шүүхийн асуудал. Бүртгэх ёстой бүртгэлийн байгууллага учир бүртгэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм. 

Мөн өдөр хуралдах УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаар Иргэдийн оролцооны нэгдэл нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцэхээр болжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.