Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн хуулинд оруулах өөрчлөлтийн талаар хэлэлцэх үеэр хуулийн төсөл дээр лобби ордог, ялангуяа ажлын хэсэгт орсон хүмүүс "хачин, хачин" заалт шургуулах гэж оролддог талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дурдаж, зарим баримтыг дэлгэлээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Хуулийн төслийг лоббиддог болоод байна. Хүнд хэлэхэд ичмээр зүйлсийг ажлын хэсэгт орсон хянан, шалгах байгууллагын төлөөлөл оруулах гэдэг шүү. "Хөдөө орон нутгаас оруулж ирэх ааруул, сүүг аймгийн Хөдөө аж ахуйн төвийн зөвшөөрлөөр нэвтрүүлээгүй бол 50 мянган төгрөгөөр торгоно" ч гэж байх шиг. "Ариун цэврийн шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр отор нүүдэл хийвэл 100 мянган төгрөгөөр торгоно" гэсэн заалтыг оруулах гээд явж байсан шүү. "Насанд хүрээгүй /бага мал, үржлийн насанд хүрээгүй/ малыг хээлтүүлсэн малчныг торгоно" гэж ч байх шиг. Ажлын хэсгийнхэнд хандаж, үүн дээр анхаараарай гэж хэлмээр байна.
Татварын алба гэж юунд ч дийлддэггүй ганц газар бий боллоо. Өмнөх хуулийн өөрчлөлтүүд дээр өөрсдийгөө Зөрчлийн хуулиар хянуулахгүй гэж лоббидоод л явж байсан. Хэнд ч хянуулж, шалгуулахгүй гэдэг. Үүний цаана авлига явагдаж байгаа шүү. Олон тэрбум төгрөгийн асуудал дээр өөрсдөө шийдвэр гаргана, бусдад хянуулахгүй гэдэг. Тэгсэн мөртлөө өөрсдийгөө хэдэн тэрбумаар шагнаад байдаг. Татварын албаныхныг байранд нь тавимаар байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэн шүү дээ одоо хуулиар хүний хөрөнгийг шууд хурааж авдаг болсон шүү дээ
Татьарыг бүрэн цахимжуулж , гадуур явж жирийн бизнес хийж өдрийн хоолоо олж байгаа хүмүүсийг дарамтлаад байгаа олон мянган байцаагч авгайчуудыг цөөлөх хэрэгтэй
Хэдэн зуун тэрбумтай хулгайчдаас татвараа авж чадахгүй, Хөгжлийн банк нь луйварчидаасаа мөнгөө аьж чадахгүй байж тав, аравхан метр ажлын байртай ард иргэдээсээ татвар авна гэж өдөр шөнөгүй дарамталдаг болсон гэж хүмүүс шуугиад байна
Жирийн цагт байнга өөрсдөддөө зориулан өршөөлийн хууль гаргадаг их хурал Өнөөгийн цар тахал , дайн дажинтай үед ард түмэндээ зориулж ганц удаа татьарын өршөөлийн хууль гаргавал дахин их хуралд сонгогдох магадлал нь 100%
Татварын албанд дарга нарт лодигнож үүрэг даалгаврыг нь биелүүлдэг хүмүүс л ажилладаг шүү. Шударга хүмүүсээ ад үзэж хэлтэй амтай гэдэг. Зарим нь бүр дарга нарын нуудгай хүүхнүүд ямар ч мэдлэггүй суудал бөглөсөөр л бдаг