Өөртөө үйлчлэх угаалгын газар 2019 онд Монголд эхний салбараа нээжээ. Одоогоор нийслэлд таван салбартай бөгөөд 08:00-00:00 цагийн хооронд ажилладаг байна.
"Laundry zone" өөртөө үйлчлэх угаалгын газрын менежер Д.Минжбадгар:
-Манайх 2019 онд БНСУ-ын франчайзын гэрээгээр Монголд орж ирсэн. Өөртөө үйлчлэх угаалгын газар маань 365 хоногийн туршид амралгүй ажилладаг.
Залуучууд, өндөр настай хүмүүс, завгүй хүмүүс хувцсаа угаагаад, хатаагаад явах боломжтой.
Пүүзний сет машины тухайд угаах, хатаах, ариутгах үйлчилгээтэй. Угаах машин нь зориулалтын сойзон дотортой, гүйлтийн болон даавуун пүүзнүүдийг угаадаг. Нэг удаа угаахдаа зургаан хос буюу 12 ширхэг пүүз угаадаг. Угаах хугацаа нь 38 минут үргэлжилдэг.
Пүүзээ хатаахын тулд долоо хоног нар дагуулж тавьдаг, өвлийн улиралд хатаахад хүндрэлтэй байдаг. Гэтэл энэ угаалгын машин маань угаагаад, хатаагаад, ариутгаад өгдөг. Ялангуяа хэт ягаан туяагаар бүх пүүзнүүдийг ариутгаж, хатаадгаараа онцлог. Хатаах машины үргэлжлэх хугацаа нь 45 минут. Ингээд угаагаад, хатаахад нийт 26 мянган төгрөг болдог. Нэг ёсондоо, нэг пүүзийг 4300 төгрөгөөр угааж байгаа гэсэн үг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хаана байдаг юм бэ
sainuu bnuu xuuli saixuulax ix surguultai oirxon salbar xaana be. zaabal 12 shirxeg baix ymuu 3.4 shirxeg ugaalgaj bolno bizdee