Авлигатай тэмцэх газрынхан хоёр ч сумын Засаг даргад холбогдох хэргийг шалгаж дуусжээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулгыг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй талбайд нэр бүхий компанид түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл олгож, 2018 оны долдугаар сарын 18-нд гэрээ байгуулан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт буруутган мөрдөн байцааж дууссан байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга Ф.Серикболыг тус сумд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн захирлыг дарамтлан, “компанийн үйл ажиллагааг нь зогсооно” гэх зэргээр сүрдүүлж, хясан боогдуулж 2021 оны тавдугаар сарын 30-нд таван сая төгрөгийн хахууль авсан, 2021 оны арваннэгдүгээр сарын 27-нд сумын ЗДТГ-ын албан хэрэгцээний 20 тонн нүүрсийг нэгэн компанид хүчээр борлуулж, мөнгийг нь хувьдаа завшсан үйлдэлд яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ундрагч компанитай хувилдан тэжээл тарьж хахуул авч малчидыг дарамталж бэлчээрийг нь хумиж малаа бэлчээх газаргүй болгож бэлчээрт байгаа мал хөөж хашиж малчидаас амандаа орсон мөнгө нэхэж авдаг хэргийн шалгаачээ
ene ATG gej iim xerguudiig surjin buguud surteigeer olon niited zarlax umdaa tom xerguudiig yaasniig buu med nuguu Jiduu xugjliin bank xereg 60 ter bumiinasuudal ND-n sangiin mungu Undarmaagiin asuudal jastiin Batxuugiin xereg gex met xerguudiin surgiig aldsanuu aldagduulvuu
Сэтгэгдэл бичэх гэхээрхүн шүүмжиллэх болоод байх юм ёс зүй алдахгүйн тулд энэ хүмүүсийг НПГазар зөөлхөн шалгар болуу