Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1053 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Буянт-Ухаа 1 хорооллын зүүн талын 1800м2 газрыг нэр бүхий компани үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар эзэмшиж ирсэн.
Хууль эрх зүйн хүрээнд эзэмшлийн газраа олон жил ашиглаагүй, барилгын нүх ухаж орхин ойр орчмын оршин суугчдын хүүхдүүд нүхэнд унах, бэртэх зэрэг аюултай нөхцөл байдал үүсээд байсныг хороо, дүүрэг хамтран ухсан нүхийг булж, өнгө үзэмжгүй нурсан хашааг буулган цэвэрлэх арга хэмжээг авсан.
Улмаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тус газрын эрхийг хүчингүй болгож, цэцэрлэг барих нөхцөлөөр хангах албан хүсэлтээ /2021.02.10/-ны өдөр Нийслэлийн Засаг даргад уламжилсан байдаг.
Иргэд, оршин суугчид болон дүүргийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авч, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаар уг газрын эрхийг хүчингүй болж, тус байршил дээр дүүргийн төсвийн хөрөнгөөр ирэх онд 200 ортой цэцэрлэг барихаар болсон.
Энэ мэтчилэн нийтийн эрх ашгийг зөрчин олгогдсон газруудын эрхийг хүчингүй болгож, иргэдэд нэн хэрэгцээтэй цэцэрлэг, сургууль, нийтийн эзэмшлийн зам, талбайн тохижилтын ажлыг өрнүүлэхээр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан албан хүсэлтүүдээ дээд байгууллагууд руу хүргүүлсээр байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.