Өнөөдөр /2022.05.17/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.
9:00 цагт ҮХЦ-ийн гадна иргэн Б.Батдэлгэр цуглаан зохион байгуулна.
10:00 цагт
- Шангри-Ла зочид буудалд Монгол дахь Америкийн худалдааны танхимаас тавдугаар сарын уулзалтаа “Шинэ сэргэлтийн бодлогын санхүүжилт ба хэрэгжилт” сэдвийн хүрээнд зохион байгуулна.
- Төрийн ордонд Эдийн засгийн байнгын хороо хуралдаж “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
11:00 цагт
- “Үндэсний мэдээллийн төв”-д жүжигчин Р.Анхням, А.Төгсбаяр Монголын жүжигчид АНУ-ын театрын анх удаа бүрэн хэмжээний жүжгийг тайзнаа англи хэлээр тоглох болсон талаараа мэдээлнэ.
- МҮЭСТО-нд Баянгол дүүргийн байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн “Хүүхдийн төлөө бидний оролцоо” сэдэвт зөвлөгөөн болно. Утас: 91399149
- ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулна.
- Монголын театрын музейд БНСУ-ын Олон улсын соёлын солилцоог дэмжих “КOFICE” сангийн дэмжлэгээр хэвлүүлсэн Дүрст эвлүүлдэг тоглоом (puzzle), “Зурагт хуудас” католог, үзэсгэлэнгийн нээлт болно.
12:00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд Ард түмний штабаас УИХ-ын даргад шаардлага хүргүүлэх талаар хэвлэлийн хурал хийнэ.
12:30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Байгалиа бүтээе” нөлөөллийн аяны хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт мод тарина. Утас: 88054507, 99113194
14:00 цагт “Туушин” зочид буудалд Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны судалгааг танилцуулах уулзалт болно.
15:00 цагт
- МУИС-ийн Номын санд "Орчин үеийн Японы шинэчлэл (JICA Chair)" уулзалт болно.
- Төрийн ордонд Хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах түр хороо хуралдана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.