Эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж өнөөдрөөс медалийн төлөөх тоглолтууд эхэлнэ.
Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр,С.Баттулга нарын удирдлага дор 10 тамирчин өрсөлдөж байна.
Өчигдөр хуваариар ёсоор -53кг жинд Л.Алтанцэцэг 2019 оны Ази тивийн аваргын хүрэл медальт Энэтхэгийн Никат Зареентай тулалдан ялагдсан бол -54 кг жинд О.Есүгэн мөн Энэтхэгийн боксчинг илт давуугаар буулган авч хүрэл медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо.
Өнөөдөр манай хоёр тамирчин медалийн төлөөх тулаанаа хийнэ.
- -57кг жинд М.Намуун Энэтхэгийн боксчинтой /Улаанбаатарын цагаар 20 цагт/
- -54кг жинд О.Есүгэн Тайландын боксчинтой /Улаанбаатарын цагаар 23 цагт/ тус тус тулалдах хуваарьтай байна.
Уламжлал ёсоор спортын дагнасан мэдээ, мэдээллийн www.livetv.mn/sport суваг шууд дамжуулан үзүүлнэ.