СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-16

🔴 LIVE: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар үг хэлэхдээ ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахыг уриалж, хүнсний хувьсгал хийх санаачилга гаргасан.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн амралтын өдрүүдэд мах, ногооны хөргүүртэй агуулах, хүлэмжийн аж ахуй болон шувууны аж ахуй эрхлэгчидтэй уулзаж, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар санал солилцсон байна. Тэгвэл өнөөдөр

Манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ бараг тэн хагасыг, түүн дотроо хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг импортоор авч байна. Дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдал, цар тахал, тээвэр ложистикийн хүндрэл, ажилгүйдэл, ядуурал, бараа бүтээгдэхүүний хомстол, үнийн өсөлт зэргээс шалтгаалсан хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал улс орон бүрийн нэн тулгамдсан сорилт болж байгаа юм. Ерөнхийлөгчийн санаачилсан таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах ажилд үндэсний хүнс үйлдвэрлэгчдийн хичээл зүтгэл ач холбогдолтой гэдгийг хэлж байсан юм.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.