Өнөөдөр /2022.05.16/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.
10:00 цагт:
Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана.
Сүхбаатарын талбайд “Улаанбаатар кап 2022” сагсан бөмбөгийн тэмцээн эхэлнэ.
"Шонхор тауэр"-ын гадна АН зориулалтын бус байр ашиглаж байгаа талаар иргэн Б.Амгаланбаатар хэвлэлийн хурал хийнэ. Утас 98121298.
11:00 цагт
“Үндэсний мэдээллийн төв”-д иргэн Х.Бээжин цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
“Мэдээлэл, технологийн үндэсний парк”-т “Монголын инновацын 7 хоног”-ийн хэвлэлийн хурал болно.
Баянгол дүүргийн Спорт хорооны хурлын танхимд тус дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Баянгол дүүргийн прокурор хамтран хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын явц, үйл ажиллагааг танилцуулах зөвлөгөөн зохион байгуулна. Утас: 91399149
11:30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Вейп хэрэглэгчдийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
12:00 цагт
“Үндэсний мэдээллийн төв”-д "Номын соёлт ертөнц" ТББ-аас Үндэсний номын баярыг 31 дэхь удаагаа зохион байгуулах талаар мэдээлнэ.
“Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын чөлөөт покер спортын холбооны шигшээ багийн тамирчид Дэлхийн покерын аварга шалгаруулах тэмцээнд оролцох талаараа мэдээлнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.