СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-05-16

АН-ын ҮБХ-ны гишүүдийн 80 хувь нь “Эрдэнийн АН”-ын ротацид бүртгүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Албан ёсоор хоёр АН улс төрийн үйл ажиллагаа явуулж байна. Аль нь жинхэнэ болохоо Дээд шүүхээр шийдүүлчих санаатай хоорондоо толхилцоод удаж буй.

Нэг үгээр, АН хэмээх нэг суурь дээр хоёр өөр удирдлага, бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм. Харин Дээд шүүхийн удаа дараагийн шийдвэрүүд ч энэ хоёр АН-ын аль нэг талд нь шууд гарчихаагүй өнөөг хүрлээ.

Тэгвэл “Эрдэнийн АН”-аас энэ сарын 10-ны өдөр ҮБХ-ны гишүүдийн эргэлт буюу ротаци зарласан. ҮБХ-ны гишүүнд нэр дэвшигчдийг 2022 оны тавдугаар сарын 12-ноос 15-ны 20:00 цаг хүртэл бүртгэжээ. Тавдугаар сарын 16-27-ны хооронд нэр дэвшигчдийн сурталчилгаа үргэлжилж, 29-нд ҮБХ-ны шинэ гишүүд тодрох юм. Нэр дэвшигчид бүр гурван сая төгрөгийн хураамж, зургаан сая төгрөгийн дэнчин, нийт есөн сая төгрөг төлж байгаа юм байна.

Эх сурвалжийн мэдээллээр, АН-ын ҮБХ-ны одоо байгаа гишүүдийн 80 орчим хувь нь ротоцид оролцохоор бүртгүүлжээ.  Өөрөөр хэлбэл, “Эрдэнийн АН”-ын ҮБХ-ны гишүүн болохоор АН-ын ҮБХ-д багтаж байсан фракцууд болоод үе үеийн төлөөллүүдийн дийлэнх нь бүртгүүлсэн байна.

Тухайлбал, Ц.Элбэгдорж, Х.Тэмүүжин, З.Нарантуяа, Лу.Гантөмөр, С.Эрдэнэболд, Ц.Баатархүү, Б.Отгонбат, Ц.Жадамбаа нар хураамж, дэнчингээ төлөөд нэр дэвших эрхээ баталгаажуулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 97 (6829)

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн
1 жилийн өмнө
103.57.92.101

ха ха данадаа Гэмт хэрэгт холбогдсон , Эх орон Ард түмнээсээ Хулгай Луйвар хийсэн, Улс орныхоо төлөө биш Эрх ашиг ,Эрх мэдлийн төлөө зүтгэгчид байна ш дээ, нэг ёсны Эрдэнийн Нам гэж Гэмт хэрэгтэнгүүдээс бүрдсэн Гэмт бүлэглэл бий болж байна ш дээ,

Зочин
1 жилийн өмнө
115.66.0.220

Энэ нөхөр, АН-ын яаж хагалан бутаргах, эв нэгдэлгүй байлгах бүх боломжийг дээд зэргээр ашиглах юмдаа хөөрхий

Zochin
1 жилийн өмнө
66.181.160.95

Elbegdorj l orj baigaa bol naadah chini ayultai evsel bna huuli bus l gesen ug tegeed deer ni dandaa mungu nehdeg mungu bolomj muutai 1000 mynga myngan zuv humuujil zuv bodoltoi hiih buteeh sergeeh bosgoh chin huseltei zaluus ene bugdiin gadna uldeed bna iim uchir ene nam uudluhgui baigaanshdee elbegdorj batujl sosorbaram baabar ganbold dorligjav battulga enhbolduud bol odoo bolsoon shuuheer orj buruutai esehee shalguul uur garts ugui bitgii uls turuur guigeed hunii durvui hurgeed bai

Tsogoo
1 жилийн өмнө
103.26.195.41

Nam bichee nuhend orj chadahgui buleg humuus kkkk

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.33

Naaduul deer chine ochih namiin gishvvn 1 ch bhgviee

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.168

Munguur shiidwerdeg UBH

Lkhagwa
1 жилийн өмнө
202.9.40.168

Iwiidee.

Нямсүрэн
1 жилийн өмнө
202.126.90.37

Эрдэнэ панз янз бүрийн аргаар мөн ч их мөнгө татах юм Хулгайчид нь юу ч болоогүй юм шиг л хэдэн арваас хэдэн 100 сая төг өгөх юм ...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.