Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан өнөөдөр "Хүүхдэд хайртай хүн бол..." НҮТББ-аас Сүхбаатарын талбайд "Үндэсний гэр бүлийн өдөрлөг"-ийг зохион байгуулж байна.
Өдөрлөгт 50 орчим сэтгэл зүйч хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд болон гэр бүлийн эрүүл харилцааны талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх аж. Мөн шүдний эмч нар асруудад байрлаж, үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийх бол өсвөр насны хүүхдүүдэд зориулж мэргэжил сонголтын талаар зөвлөх юм байна.
Өдөрлөгийн нээлт 13:00 цагаас эхлэх бөгөөд 20:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.