СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

1,700 гаруй оюутан, залуу Туул голын эрэг орчмыг цэвэрлэж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Туул гол нь нийтдээ 882 км урт үргэлжилдэг бөгөөд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр 115 км урт урсдаг. Дээр дурдсан 115 км урт урсах Туул голын ай сав газрыг хамгийн ихээр бохирдуулдаг нь Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотын иргэд бөгөөд яг энэ хэмжээнийн газар нутаг хамгийн их бохирдолтой байдаг.

Тэгвэл билээ. Энэхүү төслийн хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр "Бүх Нийтийн Их Цэвэрлэгээ" хийж байна.

Туул голын сав газрыг хогноос нь салгах "Бүх Нийтийн Их Цэвэрлэгээ" өнөөдөр өглөө 08:30 цагт эхэлжээ. Цэвэрлэгээнд оролцохоор эхний ээлжийн 1,200 гаруй залуучууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд цуглан, тэндээсээ цэвэрлэгээний ажлаа эхлүүлсэн аж.

Тэгвэл хоёрдугаар хэсэг нь Батлан Хамгаалах Их Сургуулийн 500 гаруй сонсогч, оюутнууд байжээ. Туул голын эрэг орчмыг цэвэрлэж, цэнгэг усаа хамгаалсан бүх нийтийн их цэвэрлэгээнд 20 автобус, "ЗИЛ-130" маркын 20 машин, 40 хогны машин ажиллаж байна.

Оюутан залуучууд Дамбадаржаагаас-100 айл, Энхтайвны гүүрнээс-3-р цахилгаан станц, Яармагийн гүүрнээс-Сонсголонгийн гүүр, 3-р цахилгаан цахилгаан станцаас-Туул гол гол цутгах үе, Баянзүрхийн гүүрнээс-Зайсангийн гүүр гэсэн 5 чиглэлд их цэвэрлэгээний ажил хийж байна.

Энэ бүхний цаана шинэ цагийн залуусын хандлага бэлэнчлэх бус өөрсдөө санаачлан хийж бүтээж, ажиллаж хөдөлмөрлөсөн цагт эрүүл, аюулгүй, тав тухтай, цэвэр орчинд амьдарч болно гэдгийг бусдад харуулж чадлаа. Тэдний хувьд энэ бол дөнгөж эхлэл. Залуус цаашид нийгмийн бүхий л асуудалд эв санаагаа нэгтгэн хамтран шийдвэрлэхийг зорьж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.