Хятадын баруун өмнөд хэсгийн Чунчин хотод өнгөрөгч пүрэв гаргийн өглөө "Tibet Airlines" компанийн нисэх онгоц хөөрөх зурвасаас гулсан гарч, улмаар галд автжээ.
Төвөдийн Нинчи рүү хөөрөхөөр зэхэж байсан энэхүү онгоцны нийт 113 зорчигч болон багийн есөн гишүүнийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн бөгөөд хөнгөн гэмтэл авсан 40 гаруй зорчигчийг эмнэлэгт хүргэсэн гэж Чунчин Жианбэй олон улсын нисэх онгоцны буудлын албан ёсны мэдэгдэлд дурдсан байна.
Хятадын Иргэний нисэхийн удирдлагын газраас "Нислэгийн багийнхны мэдээлснээр, онгоц хөөрөх үед асуудал гарсан бөгөөд тэд журмын дагуу хөөрөх явцаа зогсоосон. Гэвч онгоц хөөрөх зурвасаас гулсан гарч, хөдөлгүүр нь газарт хүрсэн бөгөөд улмаар тус тээврийн хэрэгсэл шатаж эхэлсэн. Албаныхан шуурхай арга хэмжээ авсны үр дүнд галыг бүрэн унтраасан" хэмээн тэмдэглэсэн юм.
Одоо тус ослын шалтгааныг шалгаж байгаа бөгөөд нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.