СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-13

Өмнөговь аймгийн Манлай суманд адууны ям өвчин бүртгэгдлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Өмнөговь Аймгийн Засаг даргын 2022 оны 519 дугаар захирамжаар мэргэжлийн чиг үүргийн байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг Манлай суманд гарсан адууны өвчний шалтгаан нөхцөл, тархалтын байдлыг тогтоох, судлах зорилгоор тус суманд гурван өдөр ажиллав. 

Улсын Мал Эмнэлгийн Ерөнхий газар, Мал эмнэлгийн хүрээлэн, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг газар дээр нь ажиллаж Манлай сумын 11 өрхийн 139 дээжийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторт хүргүүлэхэд адууны томуу 32, ринопенимони 19, адууны ям өвчнөөр 2 адуунд эсрэг биет илэрч эерэг дүн үзүүлэв.

Өмнөговь Аймгийн Мал Эмнэлгийн Газар, Манлай сумын мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн бүрэлдэхүүнтэй гурван баг гарч Манлай сумын хоёр багийн 11 өрхийн 1008 адуунд үзлэг хийн, туулгалт хийх ажлыг зохион байгууллаа.

Адууны өвчний шинж тэмдэг илэрсэн хоёр өрхийн 3 адуунд задлан шинжилгээ хийж үзэхэд уг адуу турж эцсэн, хоол тэжээлийн дутагдалд орох, тамир тэнхээгүй болсон байсан бөгөөд гуур, туузан хорхой болон бусад паразитын эрчимжил маш ихээр илэрсэн. Иймд нүүрсний тээврийн замын дагуу болон адууны бэлчээрт хөрс, усны шинжилгээний дээж авч, аймаг руу шинжилгээний лабораторид хүргүүллээ. Үхсэн адууны сэг, зэмийг бүртгэлжүүлэн баримтжуулж, ариутгал хийн, устгалд оруулах ажлын хэсэг Манлай сумын Засаг даргын захирамжаар байгуулан ажиллаж байна.

Өчигдрөөс /2022.05.12/ адууны ям өвчний шинж тэмдэг илэрсэн өрхүүдийг хамруулан хязгаарлалтын дэглэмийг тогтоолоо.

Мөн Цогтцэций сумын Билгэх багийн 5 өрхийн 150 адуунд үзлэг шинжилгээ хийж, сорьц авч, аймгийн мал эмнэлгийн лабораторит шинжилгээ хийлгэхээр хүргүүлсэн. Билгэх багийн үзлэг хийсэн адуунд өвчний шинж тэмдэггүй, тарга тэвээрэг сайн байв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.