Монгол улсын Ерөнхий сайд асан Санжийн Баяр өнөөдрийн "Өдрийн сонин"-д Украины дайнтай холбоотой өөрийн байр сууриа дэлгэрэнгүй өгүүлжээ.
Тэрбээр "Цаашдаа /Украины дайн/ бүр ч хэцүү болох, ОХУ дэлхийд улам бүр ганцаардан зожигрох шинжтэй болж ирлээ" хэмээгээд, "Хүний амь нас хохирсон байхад л нөхцөл байдал засах, өөрчлөх аргагүй болдог" гэжээ.
Улмаар,
-Манайд 2008 оны долдугаар сарын нэгэн гэх хар өдөр тохиосон. Би тэр үед Ерөнхий сайд байв. "Ямар ч байлаа галт зэвсэг л хэрэглэж болохгүй шүү" гэж хууль хүчнийхэнд байн байн анхааруулж, сэрэмжилж байсан. Гэвч таван хүний амь хохирсон. Тухайн үед би хуулийн хүрээнд шийдвэр гаргаж, өөрөөс хамаарах бүхнээ хийж байна гэж бодсон ч, хүний амь хохирохоос сэргийлж чадаагүй. Гүйцэтгэх засгийн аль нэг шатанд нь алдаа гарсан гэсэн үг хэмээн "алдаа" гаргаснаа хүлээн зөвшөөрсөн байна.
Ерөнхий сайд асан С.Баяр "Жаран бутархай" номын хоёрдугаар дэвтэртээ "7 сарын 1"-ний хэргийн талаар илэн далангүй, факт баримттай оруулж байгаа ба "Ном гарсны дараа энэ сэдвээр дэлгэрэнгүй, тэнд байгаа баримт түшин ярилцаж болох юм" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Босоо хөх монголын хэдэн хоосон толгойтнууд үүнийг уншаад нэг жоохон жоохон юм бодоосой! Оросын элчингийн парадыг зөвшөөрсөн хүмүүс үүнийг уншаасай! Сосорбарам гуай харин яг зөв юмны талаар үг дуугарсан . Баяр гуайн энэ ярилцлага яг бодит байдлыг харууллаа !
Чухам аа чухам. Үндэсний үзэлт, эх оронч гэж ойлгож байсан чухам л хонины арьс нөмөрсөн чоно байж