Өнөөдөр /2022.05.13/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.
9:00 цагт МУИС-д тус сургуулийн Нээлттэй өдөрлөг эхэлнэ.
9:30 цагт
ЭМЯ-нд Олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлнэ. Утас: 91118403, 99741854
МУИС-ийн хичээлийн III байранд доктор, дэд профессор Б.Ундрах, Поул Эрик Нилсэн нар сэтгүүлчдэд зориулан сургалт зохион байгуулна.
10:00 цагт
“Мишээл экспо” төвд “Golden week” Монгол, Японы бизнес экспо эхэлнэ. Утас:88039570, 99103264
Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
МҮХАҮТ-д Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төслийн хурал болно. Утас: 80486690, 88024059
11:00 цагт
“Шагри-Ла” зочид буудалд “Унгарын соёлын өдрүүд” эхэлнэ.
“Хэвлэлийн хүрээлэн”-д Монголын Эмнести Интернэшнлээс "Цар тахал ба хууль сахиулах ажиллагаа" мониторингийн тайлан танилцуулна.
12:00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Ажилчдын хөгжлийн нэгдсэн холбооноос Барилгын компаниудыг хар жагсаалтад оруулах “Монгол хүч-2050” төслийн талаар мэдээлнэ.
13:00 цагт
"Ялалт плаза"-д "Монголын дуу оруулахуйн урлагийн холбоо"-ны нээлт болно.
"Пума Империал" зочид буудалд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос “ГЭР БҮЛ-ХАМТЫН ҮҮРЭГ” хэлэлцүүлэг зохион байгуулна.
14:00 цагт
МУБИС-ийн хичээлийн III байранд нийслэлийн болон орон нутгийн 20 сургуульд дотооддоо үйлдвэрлэн зохион бүтээсэн физикийн хичээлийн багаж, хэрэглэгдэхүүн гардуулна. Утас: 80048494
БШУЯ-нд “Багш” картын үйлчилгээг нээж, санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Утас: 88024059
Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 153 дугаар сургуульд XII ангийн сурагчдад зориулсан “Сонирхолтой байгалийн ухаан” өдөрлөг болно. Утас: 90096669
ОБЕГ-ын Соёлын төвд “Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачлага” эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааны шилдгүүдийг тодруулна. Утас: 86150069
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.