СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-13

Маргаашаас ихэнх нутгаар дулаарна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

 

Өнөөдөр /2022.05.13/ нийслэл хот орчмоор өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Бусад нутгаар солигдмол үүлтэй, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Ихэнх нутгаар хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Улз, Онон, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Тавдугаар сарын 14-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд Хангайн уулс болон Халх голын сав газраар, 16-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.