СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Энхбаяр: 3, 4-р хорооллын шугамуудыг жил бүр сольж байх юм

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Х.Баделхан Хот, суурины ус хангам, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулсан юм. 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль анх 6 бүлэг, 19 зүйл, 128 заалттайгаар 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, шинэчилсэн найруулга нь 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 7 бүлэг 24 зүйл 188 заалттайгаар батлагдсан. Энэхүү хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд, нийт 188 заалтаас 80 заалт нь хэрэгжиж байгаа, үлдсэн 108 заалтын 40 гаруй хувийн хэрэгжилт хангалтгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна.

Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

- Хот, суурины усан хангамж, ариутгалын тухай хуулийн төслийн шинэчлэлийг Зөвшөөрлийн тухай хуультай уялдуулах шаардлагатай. Хоёрдугаарт, монополь байдал үүсгэж болж байна уу энд. Яагаад гэхээр үнэ тарифтай холбогдоно. Үүнд ялгамжтай байх ёстой. 

Цаашдын чиг хандлага дэлхий дээр ус хамгийн үнэтэй зүйл болж хувирна. Үүнийг манай говийнхон сайн мэднэ. Хот суурин газрынхан усны үнэ цэнийг хэр мэдэх бол оо. Үнэгүй юм бол үнэгүй байдаг. Тэгэхээр хэрэглээндээ гамтай байх дадалд суралцах ёстой байна.

Манай улсад 1980-2000 онд баригдсан шугамуудыг солих хэрэгтэй. Миний санаж байгаагаар Энэ бол цэвэр менемжентгүй, удирдлагын уялдаагүй байдалтай холбоотой. Иймд яамд, холбогдох газрууд хоорондоо нэгдсэн уялдаатай ажиллах хэрэгтэй гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.179.25.24

Энэ маш зөв санаа байна. Харин жил бүр шугам хийдэгт нэг асуудал байдаг энэ нь урт шугамыг жил дараалан цувуулж хийдэг үүний ялгаа заагийг бас гаргах хэрэгтэй шүү. Барилгын ажил улиралын чанартай байдаг учир. Хийж амьжихгүй дуусдаг БУК нь ажиллах хүч, машин механизмгүй байж байгаад ажлаа амьжихгүй удаан үргэлжиилүүлэн хийдэг явдал байдаг.

Зочин
2 жилийн өмнө
66.181.190.32

Дарга өлсөөд л...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.