Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн 2022 оны 4 дэхь цахим дуудлага худалдааг Архитектур төлөвлөлтийн даалгавартай дараах 17 байршилд зарлаж байна.
- Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор нуур орчим хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил /#2022-10261/
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шижирийн ам орчим хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил /#2022-10270/
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Мухарын ам орчим хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил /#2022-10276 /
- Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан Уул орчим тэг аравны таван га /0,5га/ хэмжээтэй нэг байршил /#2022-10282 /
- Багануур дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр хэсэгт тэг аравны таван га /0,5га/ хэмжээтэй нэг байршил /#2022-10283/
- Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчин хэсгийн баруун талд нэг аравны гурван га /1,3га/ хэмжээтэй нэг байршил /#2022-10284/
- Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын зүүн талд нэг аравны таван га /1,5га/ хэмжээтэй нэг байршил /#2022-10287/
- Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн нуур хэсэгт нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил #2022-10285/
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага шар хоолой ам орчим тэг зууны арван таванг га /0,15 га/ хэмжээтэй нэг байршил #2022-10266 /
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгон орчим тэг аравны гурван га /0,3 га/ хэмжээтэй нэг байршил #2022-10277/
- Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талд нэг аравны дөрвөн га /1,4 га/ хэмжээтэй нэг байршил /#2022-10280/
- Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Өндөртолгой орчим тэг аравны нэг га /0,1 га/ хэмжээтэй нэг байршил #2022-10286/
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их хуандай ам орчим нэг га хэмжээтэй /1га/ нэг байршил /#2022-10268/
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам орчим гурван га /3га/ хэмжээтэй нэг байршил /#2022-10264/
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастай ам орчим гурван га /3га/ хэмжээтэй нэг байршил /#2022-10275/
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Бурхантын ам орчим хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил /#2022-10279/
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Их булаг орчим хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил #2022-10278/
Цахим дуудлага худалдаа 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагт эхэлнэ. Дуудлага худалдаанд оролцогч нь хүсэлтээ 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 05 дугаар сарын 17-ны өдрийн 15:00 цаг хүртэл WWW.MLE.MN цахим системээр бүртгүүлэн баталгаажуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.land.ub.gov.mn сайтаас болон 77771285, 80771285 утсанд залгаж аваарай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.