Монголын нөлөө бүхий таван банк энэ сард багтаж IPO гаргахаар хуульчилсан байсан ч ОУВС-ийн зөвлөмжийн дагуу активын үнэлгээ хийхээр хойшлуулаад байгаа. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн байр сууриа илэрхийллээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-2021 оны нэгдүгээр сарын 29-нөөс хойш хуулиараа нөлөө бүхий таван том банк олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох учраас бүх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. СЗХ-ноос эцсийн зөвшөөрлийн өгдөг. СЗХ дээр өнөөдрийн байдлаар хоёр банкны хүсэлт ирсэн байгаа. Удахгүй дүгнэлт гарна. Зөвшөөрөл авсан банкнууд олон нийтэд хувьцаагаа санал болгохын тулд сурталчилгаагаа хийнэ. СХЗ-ноос зургаан сарын хугацаа өгдөг. Одоо таван том банкны хоёр нь зөвшөөрлөө хүлээж байна. IPO хаагдах хугацаа 6 дугаар сарын 30 байсан. Хаагдах хугацааг сунгах нь зүйтэй гэдэг санал дээр нэгдсэн.
Хувьцааны үнэ хямд, үнэтэй гэсэн ойлголт байхгүй. Аль болох хөндлөнгийн үнэлгээг цаг тухайд нь хийгээд явсан нь хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нарт илүү их итгэл өгөх тул чиглэсэн арга хэмжээг хийх саналтай байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.