"Замын цагдаагийн газрын ойролцоох нүхэн гарц барих төсөл"-ийн хүрээнд нарны замын зарим хэсэгт асфальт бетон хучилт хийээр төлөвлөсөн.
Тус ажлын төлөвлөгөө ёсоор Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх баруунаас зүүн чиглэлийн хөдөлгөөнийг тавдугаар сарын 12-ны 00:00 цагаас тавдугаар сарын 14-ний 22:00 цаг хүртэл хаана.
Соёолжийн нүхэн гарцаас Олимпын гүүр хүртэлх зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнийг тавдугаар сарын 15-ний 00:00 цагаас тавдугаар сарын 18-ний 22:00 цаг хүртэл хугацаанд хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилт хийнэ.
Энэ талаар НЗХГ-ын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхмандахаас тодрууллаа.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.