СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-12

"Улсын тэргүүний сум"-аар Төв аймгийн Алтанбулаг сум шалгарав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан /2022.05.12/ болж цаг нь тулсан Евро болон Самуурай бондын өр төлбөрийг хэрхэн барагдуулах талаарх танилцуулгын хариуд ЗГХ-аас ямар шийдвэр гаргасан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн билээ.

Үүнээс гадна өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар улсын тэргүүний сумдыг шалгаруулжээ.

Өнгөрөгч 2021 оны улсын тэргүүний сумаар:

  • Төв аймгийн Алтанбулаг,
  • Булган аймгийн Хутаг-Өндөр,
  • Завхан аймгийн Тэс,
  • Дорнод аймгийн Халхгол сумыг шалгаруулж, тус бүрийг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэв.

Ташрамд дурдахад "Улсын тэргүүний сум" өргөмжлөлийг 2011 онд Монгол Улсын Засгийн газар санаачилж хоёр жил тутам “Улсын тэргүүний /загвар/ сум” шалгаруулахаар болсон. Анхны тэргүүний сумаар Сэлэнгэ аймгийн Мандал сум шалгарч байсан билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.