СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ӨНӨӨДӨР: Н.Түвшинбаярын гэм буруутай эсэхийг шүүнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Өнөөдөр /2022.05.12/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.

8:30 цагт

МҮХАҮТ-д тусгай хэрэгцээт иргэдийн боловсрол эзэмшихэд тулгарч буй асуудлыг шийдэх арга замыг тодорхойлох “Сурах эрх” зөвлөлдөх уулзалт болно.

9:00 цагт

- Улсын гуравдугаар төв эмнэлэгт ”Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн үр дүнгийн тайлан, “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулна.

- ШУТИС-ийн хичээлийн VIII байранд "Ажлын байр-2022" өдөрлөг болно.

- Төрийн ордонд "Өсвөрийн парламент" хөтөлбөрийн хаалт болно.

9:20 цагт 

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан нийлүүлсэн эм, эмнэлэгийн хэрэгслийг гардуулан өгөх ёслолын ажиллагаа ЭМЯ-нд болно. 

9:30 цагт

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд МУГТ, Олимпын аварга Н.Түвшинбаярыг гэм буруутай эсэхийг дэнслэх шүүх хурал болно. Талуудын гаргасан хүсэлтийг харгалзан уг хурлыг хаалттай явуулахаар болжээ.

10:00 цагт 

- Төрийн ордонд “Сувилагчид ээлтэй Монгол” сувилахуйн үндэсний чуулган болно.

- Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана

11:00 цагт 

- ХЗҮХ-ийн “Хуульчдын танхим”-д Хууль зүйн ухааны доктор, Гавьяат багш Шарын Цогтоогийн “Монгол Улсын захиргааны эрх зүй: Ерөнхий, тусгай анги” номын нээлт болно. Утас: 98066116

- АН-ын төв байранд тус намын 4/11 хэвлэлийн хурал болно.

12:00 цагт

 “Үндэсний мэдээллийн төв”-д Нийгмийн даатгалын сангийн санхүүд маш ноцтой алдаа дутагдал гарч байгаа талаар иргэний нийгмийн байгууллагууд хэвлэлийн хурал хийнэ.

14:00 цагт 

- “Холидэй Инн” зочид буудалд Монголын барилгын үндэсний ассоциацийн гишүүн компаниудын нэгдсэн чуулган болно. Утас: 80019000

- ГХЯ-нд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Улс төрийн зөвлөлдөх уулзалт болно.

15:00 цагт

Төрийн ордонд “Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын хэлэлцүүлэг” болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.87.57

Зохион байгуулалттайгаа хорлолож яллах гэж байнаТэгээгүй бол юугаа хийж чоожлоод явсан юм бэ. Тэнэг хүн хуурч байгаа юм шиг.Өөсдөө мансууружлах юм өгөө биздээ.Ажлыг нь булааж авах гэж.нэр төрд нь халдахд өрөнд оруулж Сү.Батяболдын хүүг авсан Өш хонзонгийн бай болгосон байна..

иргэд
2 жилийн өмнө
64.119.27.23

Түвшинбаярын гэм буруутай эсэхийг шүүнэ гэж гарчиглах нь зөв үү?буруугүй ч байж болох хэрэг үү?би бол гэм буруугын хэм хэмжээ гэж ойлгох байна,цаана нь хүн амь насаараа хохирчихоод байхад БУРУУТАЙ ЭСЭХИЙГ гэж ярьж ер нь болох уу?эсвэл тэр хүний амь нас хохирсон өөр бас шалтаг шалтгаан байгаа юм уу?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.