УИХ-аас энэ оны улсын төсвийн алдагдлыг бууруулах, хэмнэлтийн бодлогод шилжих шийдвэр гаргаж, Засгийн газрын 388 дугаар тогтоолын дагуу төрийн өмчит байгууллагууд тавилга худалдан авахыг хориглосон.
Энэхүү тогтоол 2021 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр батлагдаж түүнээс хойш төрийн өмчит байгууллагууд тавилга худалдан авах 1.3 тэрбум төгрөгийн тендерээ цуцлаад буй юм.
Одоогоор:
Хамгийн сүүлд анхан болон давж заалдах шатны шүүхэд тавилга худалдан авах 359,000,000₮ үнийн дүн бүхий тендер цуцлагджээ.
Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар хамтран Засгийн газрын 388-р тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.