ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд урт удаан дайн хийхээр бэлтгэж байгаа бөгөөд ялалт байгуулсан ч мөргөлдөөн зогсохгүй байж магадгүй гэж АНУ-ын тагнуулын албаныхан анхааруулжээ.
Одоогийн байдлаар Украины зүүн хэсэгт ширүүн тулаан үргэлжилж, Оросын цэргийн хүчин илүү их газар нутгийг эзлэн авахыг оролдож байна. Киев хотыг эзлэх оролдлого нь хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, бүтэлгүйтсэний дараа Москвагийн эрх баригчид цэргүүдээ Донбасс бүс рүү дахин төвлөрүүлсэн ч Оросын арми мухардалд орсон хэвээр байгааг шинжээчид хэлсэн юм.
АНУ-ын Үндэсний тагнуулын газрын дарга Аврил Хэйнс өнгөрөгч мягмар гарагт Сенатын хорооны сонсголын үеэр үг хэлэхдээ "Ноён Путин Донбассыг давсан зорилгодоо хүрэхийг эрмэлзсээр байгаа ч түүний амбиц болон Оросын одоогийн цэргийн хүчин чадал зөрчилдөж байгаа. Гэхдээ инфляц, хүнсний хомстол, эрчим хүчний үнэ улам дордохын хэрээр АНУ болон Европын Холбооны Украинд үзүүлэх дэмжлэг суларна гэж Оросын Ерөнхийлөгч найдаж байж магадгүй" хэмээн мэдүүлжээ.
Түүнчлэн, дайн үргэлжлэх тусам Ерөнхийлөгч Путин "илүү хатуу арга зам"-д шилжиж магадгүй ч Кремлийн зүгээс "ОХУ-ын оршин тогтнол"-д аюул заналхийлэл учирсан гэж үзсэн тохиолдолд л цөмийн зэвсэг ашиглана гэдгийг Аврил Хэйнс онцолсон байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв. Харин ч нэг тарчлаах биз!!?? Украйныг Үнс нурам болтол нь , Ёвропыг 20 сая дүрвэгч автал нь үргэлжлүүлээд хэвтчих. 2 жил ах нарыг нь айлгачаад дүүг нь шороотой хутгаад л бай! Ккк.