Монголын татварын албанаас жил бүрийн 5-р сарын хоёр дахь долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг “Татвар төлөгчдийн өдрүүд” 23 дахь жилдээ тохиож байна. Хөгжил, дэвшлийг манлайлан, улс нийгэмдээ үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлэх, татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилготой тус арга хэмжээг өнөө жил “Та баялаг бүтээгч” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй.
Монгол Улсын нийгэм эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж ирсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг 2021 оны “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгаруулан нэрлэлээ.
2021 онд дэлхий нийтээр тархсан Ковид-19 цар тахлын нөлөөгөөр нүүрсний экспорт буурсан хэдий ч тус компани менежментийн төлөвлөгөө боловсруулан 1.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, улсын төсөвт 420.6 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлжээ.
Ташрамт дурдахад “Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 2.36 их наяд төгрөгийн татвар төлсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.