СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төрийн нууцыг хууль бусаар олж авахыг завдсан хүнийг шалгаж дууслаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ баасан гарагт иргэн О.Болдсайханд холбогдох хэргийг хаалттай хэлэлцэхээр товлоод байна.

Түүнд холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрынхан шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 19.11-1 дэх хэсэгт заасан “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлээд буй аж.

Уг хэрэгт холбогдсон дээрх иргэн өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан, Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт эрх бүхий албан тушаал хашиж байсан нэгэн байх магадлалтай гэнэ. юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.