СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-05-11

Оюутны автобусны картыг төгсөх хүртэл нь сунгана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Оюутны U-Мoney буюу автобусаар зорчих картыг тухайн оюутны нийт суралцах хугацаагаар сунгахаар болсон байна.

Иймд оюутнууд энэ тав, зургаадугаар сард багтаан сургуулийнхаа оюутны карт хариуцсан ажилтанд хандан картаа идэвхжүүлж ашиглах боломжтой.

Ингэснээр жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэх үед карт сунгалтын ажилтай холбогдон оюутнууд картаа сунгуулах хүсэлтээ сургуульдаа өгөх, картаа хураалгаж идэвхжүүлэх, мөнгө тушаасан баримт бүрдүүлэх зэрэг хүндрэл, чирэгдэл үүсэхгүй болж байгаа юм.

Харин намар картаа сунгуулаагүй оюутнууд картаа сургууль дээрээ идэвхжүүлэн ашиглах боломжтой аж. Мөн картаа хаясан гээсэн бол Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад хандан картаа сэргээлгэн аваад шууд ашиглах боломжтой.

Эх сурвалж: Смарт Карт ХХК

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.