СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-05-11

Ардчилсан нам "NОWAR" жагсаалыг дэмжиж байгаагаа мэдэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо өчигдөр /2022.05.11/ хуралдаж, Үндэсний бодлогын хорооны гишүүний /ротаци/ сонгуулийг тавдугаар сарын 12 -29-ний хооронд зохион байгуулахаар шийдвэрлэжээ

Үүнтэй холбогдуулан тус намаас дараах мэдэгдлийг гаргажээ. Үүнд: Ардчилсан нам нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн нам юм.

Хүний эрхийг дээдлэгч Ардчилсан нам, Үндсэн хууль болон намын үзэл баримтлалын хүрээнд ардчилсан зарчмаар биш хүч түрж асуудлыг шийдэж байгаа үзэгдлийг эсэргүүцэж буй NОWAR жагсаалыг санаачилсан залуучуудыг дэмжиж байгаагаа үүгээр мэдэгдье гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.53

Хулхи нам. Эрдэнээгийн цөөхөн тэжээврүүд.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.