СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-11

Сэлэнгэ аймгийн төрийн байгууллагууд 08:00-17:00 цагийн хооронд ажиллана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн хэмжээнд төр, захиргааны байгууллагууд энэ сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд өглөө 08:00-17:00 цагийн хооронд ажиллахаар боллоо.

Өчигдөр /2022.05.10/ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог сум, агентлагийн удирдлагуудтай шуурхай хурал зохион байгууллаа. Хурлаар цаг үеийн болоод цаашид анхаарч ажиллах асуудлаар үүрэг чиглэл өглөө. Шуурхай хуралдаанд аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс агентлагийн удирдлагууд танхимаар, 17 сумын удирдлагууд цахимаар оролцлоо.

Хурлын эхэнд аймаг, орон нутгийнхаа онцлогийг харгалзан, хаврын тариалалт, мал төллөлт, намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад албан хаагчдын оролцоог бүрдүүлэх. Мөн ажлын цаг ашиглалтыг сайжруулах үүднээс  аймгийн хэмжээнд төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд 08:00-17:00, цайны цагийг 12:00-13:00 байхаар шийдвэрлэснийг танилцууллаа. 

Засаг даргын орлогч Ж.Сайнцог:

-Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төв болон аймгийн Засаг даргын Тамгын газрын 7036-1111 утсанд иргэдээс ирүүлж буй өргөдөл, гомдолд сумдын удирдлагууд бодитой хандах. Цаашлаад газар дээр нь очиж ажиллан, хуулийн хугацаанд шийдвэрлэн хариуг хүргүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг,

-Улсын хэмжээнд зохион байгуулж буй “Эрт илрүүлэг” үзлэг, шинжилгээ, оношилгоо”-нд хүн амаа хамруулах үйл ажиллагааг батлагдсан журам, хуваарийн дагуу зөрчил дутагдалгүй зохион байгуулах. Энэ ажилд хяналт тавих, тухай бүр тайлагнаж ажиллахыг,

-2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөөс элсэлтийн ерөнхий шалгалт авах ажил эхэлж байгаатай холбогдуулан шалгалтад оролцогчдын бэлтгэлийг бүрэн хангуулах. ЭЕШ-ын оноог ахиулах чиглэлээр дорвитой, чанартай арга хэмжээг авч ажиллахыг,

-Соёл, урлагийн байгууллагууд иргэдийн эрэлтэд нийцсэн уран бүтээл, соёлын бүтээлч ажил үйлчилгээгээр үзэгч, сонсогч олон түмнээ соён гэгээрүүлэх, иргэний соёл, урлагийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг,

-Нийтийн биеийн тамир спортын хөгжилд  иргэн, байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийг,

-Хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлж, зорилтот өрх, гэр бүл, эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах. Шаардлагатай тусламж үйлчилгээнд хамруулах ажилд онцгой анхаарлаа хандуулахыг,

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх талаар мэдээлэл, сурталчилгааны ажлыг чанартай, далайцтай зохион байгуулахыг,

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажлын байр нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлөөр хангах. Байнгын ажлын байр бий болгох талаар шинэ санал санаачилга гаргаж ажиллахыг,

-Төрийн аудитын байгууллагын зөвлөмж, дүгнэлтийн мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээг чанд биелүүлж, санхүүгийн зөрчил дутагдалгүй ажиллахыг,

-Хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоог нэмэгдүүлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах идэвх санаачлагыг бүрдүүлж ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Мөн энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд аймаг нийтээр мод тарих ажлыг зохион байгуулах гэж байна. Энэ ажилд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг өргөнөөр оролцуулан үр дүнтэй зохион байгуулахыг онцгойлон анхаарууллаа. 

Сэлэнгэ аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд “Нийлүүлэгч аймаг болох” зорилт дэвшүүлсэн. Түүнчлэн ирэх 12-ны өдөр аймгийн хэмжээнд нийтийн эзэмшлийн талбайн хогийг бүх нийтээр цэвэрлэх арга хэмжээг чанартай зохион байгуулахыг үүрэг болголоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.