СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-11

ӨНӨӨДӨР: "Монголоо Беларусь болгохгүй!" цуглаан болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Өнөөдөр /2022.05.11/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.

08:00 цагт:

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. Хурлаар цаг нь тулсан төлбөрүүд болох Самурай бонд, Евро бонд буюу "Сэргэн мандалт" нэртэй бондуудыг Хөгжлийн банкны эргэн төлөгдөх өрөөр төлөх эсэх асуудлыг хэлэлцэнэ. 

9:00 цагт 

-Дотоодын цэргийн 805 дугаар ангид "Цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтын төв"-ийн нээлт болно. Утас: 98336878

10:00 цагт

-“Туушин” зочид буудалд  “Хөдөө орон нутагт КОВИД-19-ийн эсрэг эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх техникийн туслалцаа” зөвлөлдөх уулзалт болно. Утас: 99219633

-МУИС-ийн Номын санд “ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУ СУДЛААЧ” эрдэм шинжилгээний нэгдсэн хурал болно. Утас: 99002019 

-Төрийн ордонд Хууль зүйн байнгын хороо хуралдаж архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. 

11:00 цагт

- “Хэвлэлийн хүрээлэн”-д сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг “Сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй хүнлэг бус харьцахаа больцгооё” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.

-"Монгол ньюс" мэдээллийн төвд Монголын оюут­­ны спортын холбоо, их, дээд сур­­­гуу­лийн удирдлагууд Монголын оюутны спортын V наадмын дүнгийн талаар мэдээлнэ.

11:30 цагт 

-МҮЭХ-нд үйлвэрчний эвлэлийн байгууллагаас Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн Капитал банканд хадгалсан 234 тэрбум төгрөгийн асуудал, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийн томилгооны талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 95115380

-“Үндэсний мэдээллийн төв”-д “Монголдоо сайхан амьдаръя, ажлаа хий” тайван жагсаалаас Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж байгаа залуусын төлөөлөл хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт 

-Төрийн ордонд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж ЕБС-ийн сурагчдын тамхины хэрэглээний талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсоно.

13:00 цагт 

-Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө нийслэлийн Ардчилсан намаас "Монголоо Беларусь болгохгүй!" цуглаан зохион байгуулна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
172.58.141.58

Batuul hulgaich iig baribchilaach shorond ni hii

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.100

Энэ салга Бат-үүл бүр солиорчээ. Тэр цуглаанд очсон хүмүүс өндөг, будаг бас бус зүйлээр энэ галзуу Бат-үүлийг булаасай билээ. Монголд гай тарих нээ энэ галзуу.

Зочин Зочин
2 жилийн өмнө
192.82.69.65

Батүүл үүл нэрэндээ таарсан үүл шиг салхины аясаар явж бна чи гишүүн байхдаа Беларусь шиг боллоо гэж дуугарах чинь яасан юм хамгийн сайн буриад сарын найз гэдгийг Батүүл Мөнхчулууны Зоригт 2 жинхэнэ харуулж бна даа та нар Оросыг муулаад үзэн ядаад барахгүй ээ чамайг бодвол Орос хүн арай л хүн чанар зулгаана бардам хэлье

Хар үүл
2 жилийн өмнө
66.181.161.5

Орос хятадтай яриад хилээ хаагаад жаахан ойлгуулнаа харж л байгаарай.харин хадлан тариа хураалтын үед л бүү хаагаасай.юм мэддэг улсууд чинь амаа хамхиж байвал монголд өлзийтэй гээд эртнээс өнхууруулаад байгаа шүү дээ бат үүл чи тэмцэх гээд байвал дотоодынхоо идэж уугаад байгаагын эсрэг тэмцээ ч

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.