Дундговь аймгийн Мандалговь суманд Иргэн Д /52 настай, эрэгтэй/ энэ сарын 5-д автомашинтай онхолдож хүнд гэмтсэн байна. Өвчтөн ухаангүй, автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг ар гэрээс нь өчигдөр /2022.05.09/ гаргажээ.
Улмаар Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг /нисгэгч 2, аврах ажиллагааны мэргэжилтэн 1, нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй/ өчигдөр 16:17 цагт Улаанбаатар хотоос хөөрч Дундговь аймгийн Мандалговь суманд 17:11 цагт газарджээ.
Улмаар, иргэн Д-г авч 17:45 цагт Мандалговь сумаас хөөрч, Улаанбаатар хотод 18:58 цагт тээвэрлэн авчирч Гэмтэл согог судлалын үндэсний төвд эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.
Ташрамд дурдахад, зөвхөн өнгөрөгч сарын 21-ний өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүд Онцгой байдлын ерөнхий газар хамтран орон нутагт осолд орсон 6 иргэнийг гурван удаагийн нислэгээр тус тус тээвэрлэн эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Эх сурвалж: ГССҮТ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Заавал даргын шийдвэрээр нисдэг нь яма р учиртай юм. Нисдэг тэрэг ашигладаг болсныг тэр болгон осолд нэрвэгдсэн гэмтсэн хүмүүс мэдэхгүй бгаа байх. Нисдэг тэргээ олон болгож холын аймаг,суманд эмнэлэгийн үйлчилгээг шуурхай болговол олон хүний амь аврах байх.
Хэдэн оны түймрээр билээ. Хот хөдөөгүй их түймэр гарахад хүн болгон сэтгэлийн дэм,хандив өгч Сүхбаатарын талбайд цугларч байсан. Тэр үед нисдэг тэрэг авах зориулж ААН, хувь хүмүүс их хандив өгч байсан. Сүүлд 800 гаруй сая төгрөг хандиваар цугласан гэж мэдээгээр яриж бсан. Тэр мөнгө онгоц болсонуу. Яасан,ОБЕГазараа