СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-10

Хүчтэй шуурганы улмаас байшингийн дээвэр хуурч, өндөр хүчдэлийн шон унав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шивээт багт энэ сарын 08-д 16-18 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас байшингийн дээвэр унажээ. Улмаар байшингийн хана цөмөрч, цахилгаан дамжуулах агаарын шугам автомашин, 5 ханатай гэр дээр унаж, ашиглах боломжгүй болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, сумын Цагдаагийн тасгийн алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газар очиж нөхцөл байдалтай танилцав.

Иргэн О-ны 18×12 метрийн хэмжээтэй баригдаж байгаа байшингийн дээвэр салхинд хийссэн бол иргэн Б-гийн 9х7,5 метрийн хэмжээтэй өвлийн байшингийн ханыг цөмлөж, мөн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур баганыг унаган иргэн Б-гийн “Nissan X-Trail” загварын автомашины урд салхины шил хагарч, 5 ханатай гэр дахин ашиглах боломжгүй нурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.