Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр /2022.05.09/ Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллалаа.
Энэ үеэр иргэдээс эм болон эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой 25 санал хүсэлт утсаар ирж, 30 гаруй иргэдтэй биечлэн уулзаж зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Мөн ЭМЯ-ны газрын дарга нар 11-11 утсаар ярьсан иргэдтэй шууд холбогдож санал хүсэлтийг шийдвэрлэхийн зэрэгцээ шуурхай шийдвэрлэх боломжгүй санал хүсэлтийг судлан шийдвэрлэхээр болсон аж.
Засгийн газрын гишүүд долоо хоног бүрийн даваа гарагт 11-11 төвд ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзаж эхэлсэн. Иргэн та тухайн салбарын сайдтай биечлэн уулзахаас гадна утсаар саналаа өгч болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шээс цус мэтийн шинжилгээ өгөхөд заавал нарийн мэргэжлийн эмч гэдэг болсон юмуу? Өрхийн эмчийн зөвшөөрлөөр болохгүй юу? Ер нь энэ сайдын үед ЭМЯ ы ажил маш их доройтож хүнд сурталтай болж байгаа!
Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт ямар ч хяналтгүй өсөж байгаад төр засаг холбогдох хууль хяналтын байгууллагаараа дамжуулан яаралтай арга хэмжээ авна уу. Өнөөдөр гэхэд атар талхны үнэ 1920 болсон байна