СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-10

ӨНӨӨДӨР: 60 залуу хос хуримаа хийнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Өнөөдөр /2022.05.10/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.

9:00 цагт: Төрийн ордонд Нийгмийн бодлогын байнгын хорооноос "Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ" хэлэлцүүлэг хийнэ.

9:30 цагт: Гэрлэх ёслолын ордонд олон улсын "Гэр бүлийн өдөр"-ийг угтаж 60 залуу хосын хуримыг хийх “Дурсамж” ёслолын нээлт болно. Утас: 99036263

- Төрийн ордонд Инновац, цахим бодлогын байнгын хорооноос Цахим хөгжлийг дэмжих багц хуулийн хэрэгжилтийн талаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.

10:00 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Нэг энхийг сахиулагч-Нэг мод" өдөрлөг болно.

-ХСҮТ-д "Хавдрын үеийн сувилахуйн тусламж үйлчилгээ" үндэсний сургалт эхэлнэ. Утас: 99917001, 99015501, 99063902

- Төрийн ордонд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонсоно. 

11:00 цагт: "Norphei art gallery"-д “Бид ирээдүйн төлөө хамтдаа-Монголын ард түмний нүдэнд Бээжингийн өвлийн олимп” гэрэл зураг болон уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

12:00 цагт: "AB center"-т Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ урлагт зүтгэсэн 50 жил, багшилсан 30 жилийн ажлаа дүгнэх тайлан тоглолтынхоо талаар мэдээлнэ. Утас: 8856-9093

- Төрийн ордонд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсоно

13:00 цагт: Монголын хүүхдийн ордонд Монголын математикийн 58 дугаар олимпиадын шагнал гардуулах ёслол болно. Утас: 99040597

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.