Аугаа эх орны дайны ялалтын 77 жилийн ойн баярын цэргийн парад өнөөдөр Москва хотын Улаан талбайд өрнөсөн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлэх үеэрээ Украин дахь нөхцөл байдлыг ЗХУ-ын нацист Германы эсрэг тэмцэлтэй харьцуулсан билээ. Тэгвэл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн энэ түүхэн өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ Украин удахгүй хоёр Ялалтын баяртай болно гэж мэдэгджээ.
Украин улс ОХУ-ын эсрэг дайнд ялж, ямар ч газар нутгаа өгөхгүй гэж амласан Зеленский "Бид хүүхдүүдийнхээ эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа. Тийм учраас заавал ялна" хэмээн онцолсон байна.
Тэрээр үргэлжлүүлэн "Нацизмыг ялсан энэ өдөр бид шинэ ялалтын төлөө тэмцэж байна. Түүнд хүрэх зам хэцүү ч бид ялна гэдэгт эргэлзэхгүй байна. Украинчууд түүхэндээ олон удаа газар нутгаа хамгаалахын төлөө тулалдаж байсан эрх чөлөөт, өөрийн гэсэн "замтай" ард түмэн. Бидний эрх чөлөөт сэтгэлгээг хүлж чадах ямар ч дөнгө байхгүй. Эрх чөлөөт газар нутагт маань суурьшиж чадах ямар ч эзлэн түрэмгийлэгч байхгүй. Манай эрх чөлөөт ард түмнийг захирч чадах ямар ч түрэмгийлэгч байхгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт бид ялна" гэжээ.
Украины ард түмэн хэн нэгний эсрэг биш, эх орныхоо төлөө тэмцэж байгааг тэмдэглэсэн Владимир Зеленский мэндчилгээнийхээ "Найман сая гаруй украинчуудын аминд хүрсэн Дэлхийн хоёрдугаар дайнд өвөг дээдэс маань юу хийснийг бид хэзээ ч мартахгүй. Удахгүй Украинд Ялалтын хоёр өдөр бий болно. Харин хэн нэгэн нь нэг ч Ялалтын баяргүй үлдэнэ. Бид өмнө нь ялсан, одоо ч ялна. Крещатик гудамжинд Украины ялалтын парад өрнөх болно. Нацизмыг ялсан өдрийн мэнд хүргэе!" хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters, Euronews, Команда Зеленського
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ylaltiin bayr tuuh shuu medrel muutai yum durdee heterhii orhiimdaa
Морь унасан толгойгүй Ерөнхийлөгч
Украинчууд гитлерын талд байлдаж ялагдсан байх аа
Har tamhichin tamhia tataad l live hiij buraad uls oronoo ard tumen ee budaa bolgoj ba
Mangar batsaan hunii durgui hurgej baij hurst delhiigees hun am hot suurintaigaa archigdah gej baigaan oros uls zahiin neg muu amerkiin gar hul bolson ukriand tsum tsohiulaad nuguuduul ni ylaltiin bayr temdegleel suun baih uu yistoi TUI MAI shuu
Tanai orchuulga gej hog ymaa
Алиа салбадай барууны боол иргэдээ улс орноо өнөөдөр ямар түвшинд аваачив ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр тэнэг амьтан
Хошин шогийн жүжигчин хүн тэр жүжиглэх урлагаараа улс удирдана гэнэ . Америк НАТО Европийн холбооны ноходууд энэ тэнэгийг удирдаад нөгөө тэнэг чадахгүй улс ард иргэдээ нохойны идүүр болгож байна . Жүжигчин хүнээр л ерөнхийлөгч сонгож болохгүй юм байна даа хошин шогийн
Агуу удирдагч