Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Зүүнхараа политехник коллеж 2009 онд байгуулагджээ. Байгуулагдаад 13 дахь жилтэйгээ золгож байгаа тус коллежид үндсэн 15 мэргэжлээр 362 оюутан суралцаж байна.
Нийтдээ мэргэжлийн 61 багш, ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа тус коллежид ихэвчлэн хөдөө орон нутгаас оюутнууд ирж суралцдаг. Тухайлбал, фермерийн аж ахуйн ангид 1.5 жилээр суралцах бөгөөд фермерийн аж ахуйн ангийн мастерийн дадлагыг явуулах зорилгоор энэ жил шинээр туршилтын ферм байгуулжээ.
Зүүнхараа политехник коллежийн бас нэгэн онцлог бол хоёр агро парктай явдал юм. Нийт 16 га газарт төрөл бүрийн хүнсний ногоо, чацаргана зэргээс гадна өвлийн хүлэмждээ эртийн байцай, өргөст хэмх, брокколли, юуцай, сонгино зэргийг тариалдаг аж.
Тодруулбал, өвлийн хүлэмждээ гуравдугаар сарын 25-наас эхлэн тариалалт хийж эхэлдэг байна. Биднийг очиход амтат чинжүү, улаан лооль, урт өргөст хэмхний үрсэлгээг тариалсан байсан юм. Энэ ч утгаараа Зүүнхараа политехник коллеж хөдөө аж ахуйн чиглэлээр дагнасан сургууль болохоор зорьж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.