СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-09

Б.Ганболд: Мандал сум Монголдоо нэг номерийн фермерийн аж ахуй эрхлэгч сум болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Мандал суманд энэ онд хийгдэх бүтээн байгуулалтууд, өнгөрсөн хугацаанд хийгдсэн томоохон ажлууд болон бусад цаг үеийн асуудлаар тус сумын Засаг дарга Б.Ганболдтой ярилцсан юм.

2019-2021 онд зураг төсөв нь хийгдсэн ажлууд одоогоор гэрээний шатандаа явж байгаа юм байна. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй хилийн гацаа болон барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийхээр төлөвлөсөн засварын зарим ажлуудад хүндрэл үүсчээ. Гэвч тус сумын Засаг даргын хэлж байгаагаар тухайн төсөвтөө тохируулан ажлаа гүйцэтгэхийг компаниудтай ярилцан тохирч байгаа гэлээ. Жишээлбэл, сумын нийтийн эзэмшлийн барилгуудын дээвэр, гадна хэсгийг шинэчлэх, засаж сайжруулахад 900 сая төгрөг зарцуулахаар болжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум 7000 гаруй өрхтэй. Эдгээр айл өрхийн 2100 нь малчин, мал бүхий иргэд бол 1200 нь хувиараа, өрхийн тариалан эрхэлж, хүнсний болон бусад төрлийн ногоо тарьдаг хөдөлмөрч иргэд юм. Энэ ч утгаараа Ингэснээр үйлдвэрлэгч, тариаланч өрхүүд хураан авсан ургацаа зах зээлд нийлүүлэх, сум орон нутгийнхаа иргэдийн хүнсний хэрэгцээг хангах томоохон боломж бүрдэж буй юм.

Үүнээс гадна 4.6 га зоорийн цогцолборыг энэ жилдээ багтаан барихаар төлөвлөсөн байна. Тариаланчиддаа зориулан энэ мэт тусламж, дэмжлэгийг үзүүлж байгаа бол мал аж ахуйгаа дэмжин, улсдаа тэргүүлэх зэргийн фермерийн аж ахуйг хөгжүүлэх зорилгыг ч тавьжээ.

ХХААХҮЯ-наас тариаланчдад зориулан үрийг хөнгөлөлттэй үнээр өгч эхэлсэн. Мандал суманд хүнсний ногооны 8 төрлийн үр ирсэн байна.

Мандал суманд нийт 7 сая 670 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний ногооны үр хүргэгдсэн бол тус сумын иргэдийн гарт хөнгөлөлттэй үнээр олгоход 1 сая 533 мянган төгрөг болсон талаар Мандал сумын ЗДТГ-ын газар тариалангийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Т.Болормаа онцлов.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын хогийн цэг нийт 42 га газрыг хамардаг байна. Манай улс хог хаягдлыг булах аргыг түлхүү ашигладагийн жишгээр тус сум ч хогийн нэгдсэн цэгт цугларсан хог хаягдлыг булж, устгадаг байна. Гэвч тухайн шийдэл нь байгальд үзүүлэх сөрөг нөлөө өндөртэй учир хог хаягдлаас нэмүү өртөг шинэгэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дахин боловсруулахад түлхүү анхаарахаа Мандал сумын засаг дарга илэрхийлсэн юм. Энэ хүрээнд сумынхаа ИТХ-аас хогийн цэгийг нүүлгэх, цэгцлэх зэрэг асуудлаар ажлын хэсэг байгуулжээ.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дэлгэр
2 жилийн өмнө
202.126.89.2

2100 малчин, мал бүхий иргэд гэж юу гэж байгаа юм. Нийтлэхдээ өгүүлбэрээ сайн шалгаж нийтлээч...

Саранхүү.
2 жилийн өмнө
66.181.160.44

Мандал сумын төв Зүүнхараа хотоос малтай өрхөө гаргаж тусгаарлахгүй бол малын гаралтай халдварт өвчнөөс болж хүнтэй малтайгаа сүйрэх байх шүү.Сая шүлхийгээр яалаа сануулга өгөөд л байна шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.