СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Луганск мужийн сургууль бөмбөгдөлтөд өртөж, 60 хүн амь үрэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Украины зүүн хэсгийн Луганск мужийн Белогоровка дахь сургуулийн барилга Оросын цэргийн хүчний бөмбөгдөлтөд өртсөний улмаас 60 орчим хүн амиа алдсан гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдээлжээ.

Мужийн амбан захирагч Сергей Гайдайн хэлснээр, тус барилгад нийт 90 иргэн хоргодож байсан бөгөөд Оросын цэргүүдийн халдлагаас өмнө 30 хүнийг гаргаж аваад байжээ. Бөмбөгдөлтөөс үүдэлтэй дэлбэрэлтийн улмаас тус барилга нурж, галд авсан бөгөөд гал сөнөөгчид галыг унтраахад гурван цаг зарцуулсан байна. ба нурангийг бүрэн цэвэрлэсний дараа амиа алдагсдын албан ёсны тоог гаргах боломжтой гэж орон нутгийн албаныхан тэмдэглэсэн юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш энэхүү халдлагад "цочирдсон" гэдгээ онцлоод, "Дайны үед энгийн иргэдийг үргэлж амьд үлдээх ёстой" хэмээн мэдэгджээ.

Оросын цэргийн хүчин болон салан тусгаарлагчдын дайчид Украины цэргүүдийг бүслэхийг оролдож байгаагийн улмаас Луганск хотод ширүүн тулаан өрнөж байна. юм.

Ерөнхийлөгч Зеленский өнгөрөгч ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон зэрэг "Их долоо" бүлгийн удирдагчидтай цахим уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр Барууны удирдагчид Украинд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, Оросын газрын тосны нийлүүлэлтээс татгалзахаа амласан байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.26.193.95

ЭНЭ ХУДАЛ МЭДЭЭ БН!!! Сургуулийн барилга ч биш л бн даа. Одоо үеийн европын сургуулийн барилга ийм модон амбаар байдаг юмуу?! КК

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.